Манай цэцэрлэгийн түүх

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р цэцэрлэгийн түүх

       Тус цэцэрлэг ньулсын төсвийн хөрөнгөөр  шинээр баригдаж 2015 оны 11-р сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн  авч 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс Хэрлэн сумын 6,10-р багийн сургуулийн өмнөх насны 220 хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаагаа эхэлсэн.  Цэцэрлэгийн барилгыг Дорнод аймгийн барилгын Аригүн компани барьж ашиглалтад өгсөн бөгөөд  тоосгон хийцтэй, 2 давхар, 6 бүлэгтэй, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 26 багш ажиллагсадтай,  нийт 22  өрөө тасалгаатай, бүлэг бүр тусдаа унтлага, ариун цэврийн өрөөтэй. Эдэлбэр газрын  нийт хэмжээ 5000 м 2,  доторх талбайн хэмжээ  950 м 2  байна.

     Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр” Хүүхдийн хөдөлгөөн дэмжсэн төв” гадаа талбайн гэрэлтүүлэг гэрлэн чимэглэлтэй болсон.

Эцэг эхчүүд багш ажилчдын тусламжтайгаар хүүхдийн гадаа тоглоомын талбайд хүүхдийн насны онцлогт тохирсон

Сүүдрэвч 2 ш

Гулгуур 1ш / 4 үйлдэлтэй /

Хөл бөмбөгийн талбай

Элс усны талбай 1 ширхэг бүгд 5 төрлийн тоглоомыг дан модон материалаар хийж  хүүхдүүдийг өдөр тутам тоглуулан хэрэглээ болгоод байна.

 

Сэтгэгдэл