Танилцуулга

Танилцуулга

Тус цэцэрлэг нь Хэрлэн сумын 10-р багийн нутаг дэвсгэртбайрладаг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 6 бүлэгтэй 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар 2016 онд ашиглалтанд орсон.  2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлж 6 бүлэгт 220 хүүхэд сурч хөгжин, 25 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Манай цэцэрлэг нь Хэрлэн сумын 6,10-р багийнсургуулийн өмнөх насны 316 хүүхдээс 220 хүүхэд буюу 75  хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан сургаж байна.

Манай хамт олон  “ Хүүхэд бүрийг хүндэтгэн, тэдэнд өөрийнхөөрөө байх, өөрөө сонгох, бусадтай зохицон харилцах, дотоод ертөнцөө нээх боломж олгож, өөртөө итгэлтэй эрүүл, баяр баясгалантай хүүхдийг төлөвшүүлэх” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.  Хүүхдийн сурч хөгжих  хүүхдэд ээлтэй таатай  орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласнаар    Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нарын  санаачлага  дэмжлэгтэйгээр  5000,0 төгрөгийн өртөгтэй  хүүхдийн хөдөлгөөн дэмжсэн “Тоглох төв”-ийг байгуулж нийт 13 нэр төрлийн тоглоомын орчинг бүрдүүлж,    хүүхдүүд өдөр бүр хуваарийн дагуу тоглож  байнгын хэрэглээ болгож  байгаа бөгөөд цэцэрлэгийн гадаа орчны  гэрэлтүүлэг чимэглэлийг  7.000.0 төгрөгийн өртөгтэйгээр байгуулж  Цэцэрлэгийн эдэлбэр газрын 3/1 талбайд ногоон орчин, ногоон байгууламж байгуулах  ажлыг  эхлүүлж 350м2 талбайд Чацаргана 35 ш,  Нохойн хошуу 10 ш,  нийт жимсний мод 45 ширхэгийг  тарьж ургуулаад байна. Цэцэрлэгийн хашааг амьд хашаа болгох зорилгоор чимэглэлийн шар хуайс 500ш ,  агч 48 ш, буйлс 10ш, гацуур 7 ширхэгийг тус тус тарьж нийт чимэглэлийн 565 ширхэг мод бутыг тарьж ургууллаа.

     Цэцэрлэгийн эдэлбэр газрын талбайг тоглоомын , биеийн тамирын гэсэн үндсэн 2 хэсэгтэй байхаар зохион байгуулж, эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаатайгаар биеийн тамирын талбайд бага насны хүүхдийн онцлогт тохирсон “Хөл бөмбөг”-ийн талбайг байгуулж эхлээд байна

 

Сэтгэгдэл