ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

ХЭРЛЭН СУМЫН  7-Р ЦЭЦЭРЛЭГИЙН  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 Цэцэрлэгийн энэхүү хөдөлмөрийн дотоод журам нь цэцэрлэгийн багш , ажилтан нарт мөрдөгдөж тэдэнд үйлчлэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах чухал баримт бичиг мөн.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.        Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг Монгол улсын хөдөлмөрийн тухайхууль, Боловсролын тухай хууль, Төрийн албаны хууль , Төсвийн байгууллагаудирдлага санхүүжилтийн тухай хууль, СӨБ-ын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалахтухай хууль, холбогдох тогтоол, шийдвэр, төрөөс баримтлаж буй бодлого болонцэцэрлэгийн онцлогийг харгалзан бусад хууль тогтоол шийдвэрийг үндэслэнболовсруулав.

1.2.        Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион   байгуулах , ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар  хүртээмжийг дээшлүүлэх, сахилга дэг журам хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэгдэнэ.

1.3.        Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан,      ажил олгогчын хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, боловсролын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэнэ.

1.4.        Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.

1.5.        Дотоод журмын биелэлтэнд цэцэрлэгийн зөвлөл хяналт тавина.

1.6.        Дотоод журмыг 2  жилийн хугацаатай мөрдөх ба шаардлагатай тохиолдолд хамт олны саналыг  үндэслэн  нэмэлт өөрчлөлтүүдийг оруулна.

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны 2 -5 насны хүүхдэд

  • Бага
  • Дунд
  • Ахлах
  • Бэлтгэл гэсэн бүлгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа  явуулна.

2.2.        Цэцэрлэг нь өөрийн цэцэрлэгийн онцлогыг харгалзан үзэл баримтлал, сургалтын  хөтөлбөртэй  байна.

2.3.        Цэцэрлэгийг  эрхлэгч  удирдах ба холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн тушаал гаргана.

2.4.        Эрхлэгчийг  байхгүй тохиолдолд  арга зүйч  өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

2.5.        Цэцэрлэгийн багш, туслах багшийн ажлын цаг 9.00 цаг үргэлжилнэ.

2.6.        Цэцэрлэгийн багш ажилтан нь бие эрхтэн сэтгэцийн хувьд эрүүл, хүүхдэд хайртай зөв үлгэр дууриалалтай, багш нь СӨБ-ын багшийн сургуулийг төгссөн, СӨБ-ын багш мэрэгжилтэй байх бөгөөд   багшлах эрхтэй, туслах багш нь туслах багшийн сургалтанд суралцаж СӨНХ-тэй ажиллах боловсрол эзэмшсэн байх ба бусад ажилтан ажиллагсад өөрсдийн ажил үүргийн дагуу зохих боловсрол эзэмшсэн элдэв муу зуршилгүй харилцааны соёлтой хүн байна.

2.7.        Цэцэрлэгт ажиллах багш ажилчид, гэрээт нийлүүлэгч нар цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлоготой танилцан ёс зүйн дүрмийн гэрээ байгуулж ажиллах ба ажил үйлчилгээ явуулна.

2.8.        Бүлгийн болон хөгжмийн багш, туслах багшийг ажилд   авахдаа  Төрийн үйлчилгээний  албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журмыг жишиг болгон  сонгон шалгаруулалтын журам боловсруулан, сонгон шалгаруулалтанд  орж тэнцсэн багшийг ажилд авна.

2.9.        Шинээр ажилд орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл

·         Иргэний үнэмлэхний хуулбар

·         Нийгмийн даатгалын дэвтэр

·         Эрүүл мэндийн дэвтэр

·         2% чээж зураг

·         Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр

·         Багшлах эрхийн үнэмлэх \ анхны жилдээ ажиллаж байгаа багшид хамаарахгүй /

2.10.     Цэцэрлэг нь цэцэрлэгийн зөвлөлөөс гадна Багш хөгжил, Хүүхэд хөгжил, Хүүхэд

        хамгаалал , Хэвлэл мэдээлэл  гэсэн 4 багийн  чиглэлээр үйл ажиллагаагаа  зохион

       байгуулах ба багуудын  ажиллах хугацаа 2 жил байна.

2.11.     Шинээр орж байгаа ажилтантай эрхлэгч туршилтын гэрээг 3 – 6 сарын хугацаатай

        байгуулна.

ГУРАВ. АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ

3.1.        Цэцэрлэгийн багш туслах багш нараас бусад үйлчилгээний  ажилтан хөдөлмөрийн тухай хуулийн 70-р зүйлийн 1, 2 –р заалтын дагуу  өдөрт 8 цаг,  долоо хоногт 40 цаг ажиллана.

3.2.        Бүлэг даасан багш \ туслах багш \ өдөрт 9 цаг ажиллана.

3.3.        Багш ажилчдын ажлын цагийн хуваарь

№  Албан тушаал                          Ирэх цаг                 Үдийн амралт                  Тарах цаг

1.    Эрхлэгч                                          8.00                            13.00-14.00                     17.00

2.   Арга зүйч                                       8.00                            13.00-14.00                     17.00

3.   Нягтлан бодогч                            8.00                            13.00-14.00                     17.00

4.   Нярав                                              7.30                              13.00-14.30                     17.00

5.   Эмч

6.   Багш                                                7.30                               13.00 -14.00                    17.30

7.   Туслах багш                                   7.30                               14.00 – 15.00                  17.30

8.   Жижүүр                                         0                                                  0                               0

9.    Харуул                                            9.00                                           0                              9.00

10.Тогооч                                               7.00                                13.00-14.00                      16.00

11.Гал тогооны туслах ажилчин     8.00                               14.00-15.00                       17.00

12.Үйлчлэгч                                          8.00                               13.00 -14.30                      17.30

13Сантехникч                                       8.00                                13.00 -14.00                     17.00

14.Хүүхэд                                                7.30                                                                     16.40.-17.30

3.4.        Шаардлагатай тохиолдолд байгууллага хамт олон хувь хүмүүстэй тохиролцсны үндсэн дээр уртасгасан цагаар ажиллана.

3.5.        Уртасгасан цагаар болон илүү цагаар ажиллуулсан тохиолдолд  өөр өдөр нөхөн амруулна.

3.6.        Онцгой тохиолдолд багш ажилчдыг илүү цагаар ажиллуулахаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 74 , 78-р зүйлүүдийг үндэс болгоно.

3.7.        Багш ажилчид чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж эрхлэгчид өгч шийдвэрлүүлэх ба ажлын ид ачаалал болон зохион байгуулалттай сургалтын цаг дээр онцгой шаардлага гараагүй тохиолдолд чөлөө олгохгүй.

3.8.        Багш ажилчид эмнэлгийн магадлагаа авсан тохиолдолд 2 цагийн дотор цэцэрлэгийн захиргаанд  өөрийн биеэр болон бие хүнээр мэдэгдэж эмнэлгийн магадлагаагаа  авчирч өгөх ба мэдэгдээгүй тохиолдолд  ажил тасалсанд тооцно.

3.9.        Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй тохиолдолд 1-2 цагийн өмнө ба урьд өдөр нь өөрөө болон бие хүнээр мэдэгдэнэ.

3.10.     Ажлын цагаар анги танхимаар орох, сэлгүүцэх, бөөгнөрөл үүсгэх ажлын байраа орхиж явахгүй байна.

3.11.     Ажилтны ээлжийн амралтыг хуваарийн дагуу олгоно.

3.12.     Эхнэр, нөхөр , хүүхэд эцэг, эх, өөрийн төрсөн ах эгч нас барсан тохиолдолд хувийн өргөдлийг үндэслэн аймагт 3 өдөр, орон нутагт буюу 300 км –ээс дээш бол ажлын 7 хоног , төрсөн хүүхэд нь хуримлах ба төрөхөд аймагт 2 хоног ,  орон нутагт 5  хоног , эхнэр нь  төрөхөд 5 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгоно.

3.13.     Багш ажилчид ирсэн явсан цагаа өөрийн биеэр бүртгэх ба харуулууд давхар бүртгэж хяналт хийнэ.

3.14.     Багш болон туслах багшийг цалинтай чөлөө авсан тохиолдолд хариуцан үлдэх багш, буюу туслах багш бичгээр ангийг даан үлдэж хариуцлага хүлээнэ.

ДӨРӨВ. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

4.1.        Байгууллага 7 хоног бүрийн:

·         Даваа гаригийн 13.30-аас Заах аргын нэгдлийн ажил

·         Лхагва  гаригийн 13.30 –д мэдээллийн цаг

·         Мягмар  гаригийн 13.00 – 14.30-д туслах багш нар

·         Баасан гаригийн 13.30- 16.30-д багш нар багш хөгжлийн төвд  өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааг явуулна.

·           Сар бүрийн 1,4-р 7 хоногийн Баасан гариг бүрийн 16.00 цагаас  удирдах зөвлөлийн шуурхай хийж байна.

4.2.        Багийн  ахлагч нар сар бүр  багийн  ажлын төлөвлөгөө гарган  ажиллах ба үр дүнг  сар улирал  бүрээр тайлагнан хамт олноор хэлэлцүүлэн  үнэлгээ хийлгэнэ.

4.3.        Гадаа талбайн өдөр тутмын цэвэрлэгээг харуул сантехникч / цэцэрлэгийн барилгын урд талын талбайг харуулууд, хойд талын талбайг сантехникч/ хариуцах ба  их цэвэрлэгээг багш ажилчид сард 1 удаа  хийнэ.  Орон нутгийн бүх нийтийн их цэвэрлэгээг  тодорхой хуваарийн дагуу  тухай бүрд нь  бүх  багш ажилчид бүгд хийнэ.

4.4.         Цэцэрлэгийн мэдээллийн цагаар  Аймаг  сумын ЗДТГ- ын шуурхай мэдээлэл, үүрэг, даалгавар, багийн ахлагч нар,  жижүүр багш, харуулууд, тогоочийн тухайн 7 хоногийн ажлын мэдээллийг сонсож, хамт олны   санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх,  ирэх долоо хоногуудад  хийх ажлын  төлөвлөгөө  мэдээллүүдийг өгч  холбогдох арга хэмжээг авна.

4.5.         Цаг үеийн шаардлагаар өгөх мэдээллүүдийг      тухай бүрд нь хэсэгчлэх болон бусад арга хэлбэрээр цуглуулах ба мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллана.

4.6.        Хүүхдийг 17.30 –аас хойш авсан  тохиолдолд тухайн бүлгийн багшид  эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээг үндэслэн хөдөлмөрийн хуулийн дагуу  хөдөлмөрийн хөлсийг тооцон эцэг эхээс олгуулна.

ТАВ. ТӨЛӨВЛӨГӨӨ ТАЙЛАН , ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН  ТОГТОЛЦОО

5.1.        Байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр  төлөвлөгөөг  хамт олны саналыг үндэслэн сар жилээр боловсруулан төлөвлөж,  хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж, биелэлтийг хангаж ажиллана.

5.2.        Байгууллагын үйл ажиллагааны  тайланг улирал болон  хагас  бүтэн жилээр    хамт олон эцэг эхчүүдийн төлөөлөлд танилцуулж,тэдний санал хүсэлт үнэлгээг авч  ажиллана.

5.3.         Багш ажилчид  ажлаа  жил сараар төлөвлөн ажиллах ба төлөвлөгөөг эрхлэгчээр  батлуулна.

5.4.        Ажилтны гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүнг тухайн хариуцсан  эрхлэгч , арга зүйч, эмч нар улирал жилээр дүгнэж биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.

ЗУРГАА: ТАМГА ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС

6.1 . Байгууллагын тамгыг эрхлэгч барина. Тамга тэмдэг хадгалах, хамгаалах , хүлээлцэх , бүртгэл хөтлөх журам баримтлана.

6.2 . Байгууллагын албан хэргийн хэвлэмэл хуудсыг стандартын дагуу хэвлүүлэн хэрэглэх , хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулна.

ДОЛОО. ЦАЛИН ХӨЛС, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

7.1.        Ажилтны үндсэн цалинг мэргэжил хөдөлмөрийн нөхцөлөөр нь ялгаатайгаар ажлын үр дүн цалингийн сүлжээг үндэслэн тогтоож мөрдөнө.

7.2.         Нэмэгдэл хөлсийг хамтын гэрээнд заасны дагуу олгоно.

7.3.        Цалин хөлсийг сард 1 удаа олгоно.

7.4.        Багш ажилтанд  ажлын үр дүнг харгалзан  улирлын  урамшуулал олгоно.

7.5.        Ур чадварын нэмэгдэл шагналт цалинг ажлын гүйцэтгэл биелэлт сургалтын чанар, шинэ арга зүй , шинэ санаа санаачилга зэргийг үндэслэн цалингийн санд багтаан  олгоно.

7.6.        Өөрийн хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай амжилт гарган ажиллаж буй багш ажиллагсдад жилийн эцэст цалингийн 20 – 30 %-ийн нэмэгдэл олгоно. /Тухайн жилийн цалингийн сангаас хамаарна./

7.7.        Ажилтны хөдөлмөрийн амжилт гавъяаг үнэлж төрийн болон яам, орон нутгийн шагналаар шагнуулахаар тодорхойлно.

7.8.        Багш өөрөө улс аймгийн чанартай уралдаан тэмцээн олимпиадад тэргүүлэх, шагналт байранд шалгарсан , шавь нараас нь дээд амжилт үзүүлсэн бол тухайн сардаа 30  %-ийн нэмэгдэл цалинг олгоно.

7.9.        Ажилтанд  тэтгэвэр тэтгэмж , нөхөн олговор, олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

7.10.     Цэцэрлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх, хамтран санаачлагатай ажиллаж байгаа эцэг эх байгууллага хүмүүс болон урлаг спортын уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож тэргүүн байранд шалгарсан хүүхдүүд эцэг эх багш ажиллагсадыг шагнаж урамшуулна. /Энэ нь тухайн жилийн цалингийн сангаас хамаарч олгогдоно./

7.11.     Ажил олгогч нь хичээлийн шинэ жилийн нээлт, ахмадын баяр, багш нарын баярын өдөр,  эмэгтэйчүүдийн баярыг угтаж багш ажилчдад хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэнэ.

7.12.     Жилд нэг удаа  хөрш зэргэлдээ улс болон аймаг хотуудын мэргэжил нэгт байгууллагуудын үйл ажиллагаанаас туршлага судлахад зориулж унааны зардлыг олгож дэмжлэг үзүүлнэ.

7.13.     Ажил олгогч нь ажилтны хүсэлтээр цалинтай ба цалингүй чөлөөг дотоод журам хамтын гэрээний  журамд  заасны дагуу бичгээр олгоно.

7.14.     Хөдөлмөрийн тухай хуулийн 32-р зүйлийн 1, 33-р зүйлийн 1-р заалтыг үндэслэн ажилтныг өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно.

7.15.     Ажилтан  өөр мэргэжил ажил албан тушаал хавсран гүйцэтгэсэн тохиолдолд нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн 50-р зүйлийг үндэслэн   хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажилтантай тохиролцон тогтоож  байна.

7.16.     Байгууллагад 1-ээс дээш жил хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай амжилттай  ажилласан үндсэн багш ажилчдад  амьдрал ахуйгаа дээшлүүлэх , үр хүүхдээ сургахад дэмжлэг үзүүлэх  зорилгоор цалин барьцаалсан зээлд баталгаа гаргаж өгнө.

7.17.     Эзэнгүй байгаа ажилтны ажлыг хавсран гүйцэтгэсэн тохиолдолд сарын үндсэн цалин хөлсний 40 % -иар тооцон хөдөлмөрийн хөлс олгоно.

7.18.     Багш ажилтныг ажлын амжилт бүтээлээр нь хичээлийн шинэ жил,  олон улсын багш нарын өдөр, шинэ жилийн болон  санхүүчдын баяр, цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон бусад баярыг тохиолдуулан мөнгөн болон эд материалын хэлбэрээр шагнаж урамшуулна.

7.19.     Байгууллагын урамшуулал дараах хэлбэртэй байна.

A.   Багш нарын баяраар:

·         Шилдэг арга зүй технологитой багш 1

·         Хүүхдэд ээлтэй багш , ажилтан , туслах багш

B.    Шинэ жилийн баяраар:

·         Байгууллагын хөдөлмөрийн аварга 1

·         Оны тэргүүний  баг хамт олон 1

·         Оны тэргүүний бүлэг 1

·         Оны тэргүүний эцэг эхийн зөвлөл 1-ийг зохих журмын дагуу шалгаруулж урамшуулна.

7.20.     Шагнал урамшууллын санг хамт олноороо хэлэлцэн батлах ба урамшууллын санг бүрдүүлж ажиллана.

7.21.     Шагналын санг тухай бүрд хүн тус бүр 4500 төгрөгөөр тооцно.\ Багш нарын баяр , шинэ жил \

НАЙМ. ЗАХИРГААНЫ ЭРХ ҮҮРЭГ

8.1.        Багш ажилтны ажил хөдөлмөрийг зөв оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй нөхцлөөр хангаж тэднийг хөдөлмөр хамгаалал, ажил албан тушаалын чиглэлээр зөвлөгөө зааварчилгаагаар хангана.

8.2.        Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын  агуулга, арга зүй зохион байгуулалтыг боловсронгуй болгох багш ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх байгуулага хамт олон ажилтны ажлын амжилтыг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

8.3.        Захиргаа нь багш ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх судалгаа шинжилгээ хийх , мэдлэг чадвараа дайчлан идэвхи санаачлагатай ажилладаг өндөр мэдлэгтэй мэргэшсэн туршлагатай эвсэг хамт олон бүрдүүлэхийг эрхэмлэнэ.

8.4.        Захиргаа нь ажилд томилж, ажлаас чөлөөлөн ажилтан тус бүрийг хөдөлмөрийн гэрээтэй ажиллуулна.

8.5.        Ажилчдын үр бүтээлтэй ажиллах хөдөлмөрийн нөхцөл бололцоог хангахын хамт аль болохоор тэдний амьдралын баталгааг  бий болгох талаар хууль тогтоомжий н дагуу арга хэмжээ авна.

8.6.        Ажилчдын ажил үүргийн хуваарь болон ажлын байрны тодорхойлолтыг дагаж мөрдүүлнэ.

8.7.        Ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх эрхэлсэн ажилд нь  дадлагажуулахад анхаарч сургалтыг  төрөл бүрийн хэлбэрээр кохион байгуулна.

8.8.        Байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх ба ашиглалтанд хяналт тавьж үр ашигтай ажиллуулна.

8.9.        Цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар төр захиргааны байгууллагад байнга мэдээлж  байна.

8.10.     Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг  оновчтой зохион байгуулах ажлын байрыг  хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам  болон хамтын гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлнэ.

8.11.     Дотоод гадаадын цэцэрлэг аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хийж хамтран ажиллана.

8.12.     Байгууллагын өмч хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа явуулж хадгалалт хамгаалалтын  байдалд  үнэлгээ дүгнэлт өгч хэтийн болон ойрын төлөвлөгөөнд тусган ажиллана.

8.13.     Цэцэрлэг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг боловсруулж үр дүнг тооцон ажиллана.

8.14.     Цэцэрлэгийн үзэл баримтлалд нийцүүлэн  материаллаг орчинг   бүрдүүлнэ.

ЕС. АЖИЛТНЫ ЭРХ ҮҮРЭГ

9.1. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж , мэдлэг чадвараа бүрэн дайчилж идэвхи санаачлагатай ,үр бүтээлтэй ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг мөрдөж ажиллана.
9.2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тогтоосон дэг болон захиргаанаас гаргасан ёс зүйн журам , аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
9.3. Төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөр өргөж, хөдөлмөрийн болон хувийн сахилга бат, зохион байгуулалтыг чанд сахиж, ёс зүйг эрхэмлэнэ.
9.4. Үйл ажиллагаа явуулах болон хүмүүстэй харилцахдаа харилцааны соёлыг эрхэмлэж, албан хэрэг хөтлөлт судалгаа шинжилгээ, бичиг хэргийн боловсруулалтандаа улсын стандартын газраас баталсан заавар журмыг мөрдөнө.
9.5. Хариуцсан болон байгууллагын өмч хөрөнгийг эвдрэлгүй цэвэр нямбай эзэмшиж зориулалтын дагуу ашиглана.
9.6. Цэцэрлэгийн гадаад дотоод орчныг тохижуулахад идэвхитэй оролцоно.
9.7. Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмж авах, амрах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх хөнгөлөлтийг эдлэнэ.
9.8. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанад дагаж биелүүлнэ.
9.9. Өөрийн санал санаачилга, шинэ санал боловсруулж байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

АРАВ. БАГШ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ,
ТЭДЭНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ТЭТГЭМЖ

10.1. Монгол улсын Боловсролын тухай хуулийн дагуу 5-аас дээш жил тогтвор сууршилтай ажилласан эрхлэгч, арга зүйч, багш нарт 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно.
10.2. Тухайн багш, ажилчдын ажлын үр дүн, ажилласан жилийг харгалзан байгууллагын санаачлага, дэмжлэгээр мэргэжлийн сургууль,/сургалтанд/ -д суралцах тохиолдолд цалинтай чөлөө олгоно ./Цалингийн төсвөөс хамаарна/
10.3. Багш ажилчдын гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн тохиолдолд хамт олны гишүүн тус бүр 10.0 төгрөгийг хуримтлуулан баяр хүргэнэ.
10.4. Эхнэр нь төрсөн ажилчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгоно.
10.5. Багш ажилчид өөрөө болон, үр хүүхэд нь хурим хийсэн тохиолдолд хамт олны гишүүн тус бүр 20.0 төгрөг хуримтлуулан дурсгалын зүйл авч өгнө.
10.6. Өрх толгойлсон багш, ажилчдад гэрээ дулаалах, нүүрс түлээгээ татахад нь зориулж нэг өдрийн цалинтай чөлөө олгоно.
10.7. Багш ажилчдыгэмнэлэгтхэвтсэнтохиолдолдхамтолныгишүүнтусбүр1.0төгрөгийгхуримтлуулжэмнэлэгтэргэнэ.
10.8. Багш ажилчид өөрөө болон ам бүлээс нь УБ хот 13-ын А маягтаар эмчилгээнд явсан тохиолдолд ирж очих замын зардлыг хамт олон 100%дааж тусламж үзүүлнэ.
10.9. Багшажилчдын өөрийнхньтөрсөнаав, ээж, ахэгч, дүү, үр хүүхэд, гэрбүлньнасбарсан тохиолдолд 3-5 хоногийнцалинтай чөлөө олгох ба хамт олны гишүүн тус бүр 10.000төгрөгийнтусламж үзүүлнэ.

АРВАН НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА

11.1. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулна.
11.2. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.
11.3. Багш ажилтан бүр цэцэрлэгийн дүрэм, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмтэй биечлэн танилцаж хэрэгжүүлэх ба эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж мөрдөж ажиллана.
11.4. Өмч хөрөнгийг элэгдэх хугацаанаас нь өмнө гэмтээсэн үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасныг баримтлан тухайн ажилтнаар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгоно.
11.5. Хөдөлмөрийн хууль, багшийн ёс зүйн дүрэм, багшлах эрх олгох, хасах журам, багшид мэргэжлийн зэрэг олгох,хүчингүй болгох журмуудыг үндэслэн хөдөлмөрийн сахилгыг зөрчигчдөд хуулийн дагуу шийтгэл оногдуулна.

АРВАН ХОЁР. АЖЛАА ТАЙЛАГНАХ, ДҮГНЭХ, ҮНЭЛГЭЭ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ.
12.1. Багш, ажилчид нь ажлаа жил, сараар төлөвлөж биелэлтийг нь сар жилээр бичгээр тайлагнаж өөрийн үнэлгээний хамт сар бүрийн 28, хагас жилээр 6-р сарын 05-ны дотор, жилийн эцэст 12-р сарын 25-ны дотор эрхлэгч эцэг эхчүүд хамт олонд танилцуулна.
12.2 . Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хичээлийн жилийн дунд ба төгсгөлд гаргаж багш, ажилчид цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цаашид зохих ажлын тодотголыг хийнэ.
12.3. Сэдэвчилсэн хяналтууд жилийн туршид хийнэ.
12.4. Ажилтнуудын үр дүнгийн гэрээ ба хөдөлмөрийн гэрээг хагас жил тутам дүгнэнэ. Сар бүрийн ажлын чанар, үр дүн, бүтээмжээс хамаарч улирлын үр дүнгийн урамшуулал олгоно.
АРВАН ГУРАВ. ХОРИГЛОХ БА БУСАД ЗҮЙЛС
13.1.Багшийн өвчтэй чөлөөтэйболонорондньажиллахбагштомилогдоогүйнөхцөлд туслах багш тухайнбүлгийн хүүхдүүдийгхүлээнавахыгхориглоно.
13.2.Ажилтан ажлын цагаар ажлын байранд сэлгүүцэх, гадуур хувцастай анги, гал тогоонд орохыг хориглоно.
13.3.Ажлын байранд архи тамхи хэрэглэхийг хатуу хориглоно
13.4.Ажлын цаг хоцрох, зөвшөөрөлгүй гадагш явахыг хориглоно.
13.5.Байгууллагын үндсэн хөрөнгийг захиргааны зөвшөөрөлгүй авч гарах, хүнд өгөхийг
хориглоно.
13.6.Хүүхдийг осол гэмтэлд оруулах, эцэг эхээс гомдол 3 удаа ирсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.
13.7.Нийт багш ажилчид цэцэрлэгийг хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцоно.
13.8.Өөрийн хүүхдийг өөр ангид өгч цэцэрлэгийн дотоод журмыг мөрдөж ажиллана.
13.9. Жижүүр багш 17.30-аас хойш үлдсэн хүүхдийг багш нараас нь холбоо барих утасны дугаарын хамт өөрийн биеэр хүлээн авч эцэг эхэд нь хүлээлгэн өгнө.
13.10. Тогооч нь өдөр бүр хоолны дээжийг авч байх ба хоолны амт чанарыг эрхлэгчээрамталгаахийлгэхбаэрхлэгчийнэзгүйд арга зүйч, нягтлан бодогч нараар хоолны амталгаа хийлгэсний дараа хүүхдэд олгоно.
13.11. Цэцэрлэг дотор хүүхдийн дэргэд эвгүй үг яриа гаргах, маргаж хэрэлдэх, чанга ярих, хашгирах зэрэг үйлдэл гаргахгүй багш ажилтны ёс зүйн хэм хэмжээг хатуу мөрдөж ажиллана.
13.12. Багш нар хүүхдийг эцэг эх ба түүнийг төлөөлсөн 16-аас дээш насны асран хамгаалагчдаас хүлээж авах ба хүлээлгэн өгөхөөс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн эцэг эх, асран хамгаалагчдад өгөхийг хатуу хориглоно.
13.13.Хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гадаа гаргах ба ангид орхихгүй байна.
13.14.Цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэж зөвшилцөөгүй ямарч тохиолдолд эцэг эхээс мөнгө хураахыг хориглоно.
13.15.Орой ажил тарсан 18 цагаас хойш болон хагас бүтэн сайн амралтын өдрүүдэд ажлын байранд ирж ажиллахыг хориглоно.
13.16. Гал тогооны ажилчид нь ажлын байранд хүнсний бүтээгдхүүн авч орохыг хориглох ба бусад багш ажилчид авч орсон тохиолдолд харуулын ажлын тэмдэглэлд тэмдэглүүлсэн байна.

 

Сэтгэгдэл